Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Байгууллагын дүрмийн 3.2 -ийн заалтанд "Бэлчээрийн менежмент төслийн нэгж" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар нь дараах ажил үйлчилгээг эрхэлнэ. Үүнд:
3.2.1 Бэлчээрийн талбайг хагалахгүй, хөрсний унаган төрхийг алдагдуулахгүйгээр үрлэж тариалах Австри улсын дэвшилтэт шинэ технологийг туршиж, нэвтрүүлэх,
3.2.2 Дээрхи технологийн дагуу тариалсан олон найрлагат, уурагжуулсан витаминт тэжээлийг ваакуумжуулан боох аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
3.2.3 Тэжээлийн ургамлын бүтэц бүрдлийг нэмэгдүүлэх замаар нэгж талбайгаас авах хадлангийн гарцыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх,
3.2.4 Нэгж талбайгаас авах хадлангийн хэмжээ болон ногоон тэжээлийн чанарыг дээшлүүлсэнээр саалийн хугацаанд авах сүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг болно,
3.2.5 Сургалтын төв, дадлагын талбай болон засварын төв бүхий "Эрчимжсэн мал аж ахуйн загвар аж ахуй" байгуулах,
3.2.6 Малчид, фермерүүдийн дундын хоршоо байгуулах замаар дээрхи дэвшилтэт технологийг малчид, фермерүүдийн талбай дээр нэвтрүүлэх,