“БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ” ОНӨТҮГ-ЫН ТАНИЛЦУУЛГА
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.8.1-д дүгээр заалтын биелэлт хангалтгүй байсан учраас Нийслэлийн Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 б заалтад заасан өөрийн нийтлэг бүрэн эрхийн хүрээнд хөтөлбөрийг өргөн барьж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 32 дугаар тогтоолоор батлуулсан.
Хөтөлбөр нь Австри улсын ХАА-н салбарт шалгарсан дэвшилтэт техник, технологийг Монголын нөхцөлд хэрэгжүүлэх зорилготой байсан. Тус улсын мэрэгжилтний ирүүлсэн зөвлөмжийн дагуу хөтөлбөр хэрэгжүүлэх баг нь 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах шаардлагатай байсан бөгөөд урсгал зардлыг хэмнэх зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн газарт даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 190 дүгээр ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан.
Ийнхүү Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 121 дүгээр тогтоолын дагуу тус газар 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд 2016 оны 2 сарын 13-нд бүртгэгдсэн. Мөн оны 4 дүгээр сараас 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж, 2017 онд Механик, Фермер гэсэн 2 ажлын байр нэмэгдсэнээр 10 хүний бүрэлдэхүүнтэй шинэ бүтцээр үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн зорилго
- Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.3, 1.3.5 дугаар заалт болох Мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэн, сүү, махны фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх замаар нийслэлийн хүн амын сүү, махны хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангах зорилтыг биелүүлэх:
- БНАУ-н болон Европын шилдэг технологийг нутагшуулах замаар нэгж талбайгаас авах хадлангийн хэмжээг нэмэгдүүлж, тэжээлийн чанарыг сайжруулах,
- Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулахад малчид, фермерүүдэд сургалт арга зүйн туслалцаа үзүүлэх
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэдэд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх
Төслийн хүрээнд тавьсан зорилт
- Улаанбаатар хот орчмын бэлчээрийг хүний оролцоотой нөхөн сэргээх, бэлчээрийн талхагдлыг багасгах, цөлжилтийг бууруулах.
- Австри улсын бэлчээрийн талбайг хагалахгүй, хөрсний унаган төрхийг алдагдуулахгүйгээр үрлэж тарих шинэ технологийг нэвтрүүлэх.
- N,P,K-бордоо болон малын өтөг бууц, шивхээр бордох , “Натро” тэжээлийн олон наст ургамлын үрийн холимог тариалах зэрэг шинэ инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, Нэгж талбайгаас авах хадлангийн гарцыг 2-3 дахин нэмэгдүүлэх
- Дээрх технологиор тариалсан олон найрлагат, уурагжуулсан витаминт тэжээлийг вакумжуулан боох аргыг нэвтрүүлэх.
- Нэг үнээнээс авах сүүний хэмжээ, чанар дээшилснээр эрүүл, экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын иргэдийг хангах
- Монгол улсын цаг уур, хөрсөнд тохирсон шим тэжээлт олон наст үрийн холимогийг Австри Улсын үрийн холимогт тулгуурлан туршилт, судалгаа хийж гаргаж авах.
Төслийн хүрээнд хийгдсэн загвар аж ахуйн
ферм, сургалтын төв
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Нарийны хөндийн “Шар хоолойн ам” –ны 500 га газрыг ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД авч 150 га туршилтын талбайг хашиж, сургалтын танхим болон 90 үхрийн жишиг аж ахуйг байгуулсан.