Төслийн зорилго
Байгууллагын дүрмийн 3.1 -т зааснаар "Бэлчээрийн менежмент төслийн нэгж" орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилго нь "Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" хөтөлбөрийг хэрэгжүүлж, Австри улсын дэвшилтэт технологийн дагуу бэлчээрийн талбайн хөрсний бүтцийг алдагдуулахгүйгээр өөрийн орны хөрс, цаг уурын нөхцөлд тохируулан, байгаль орчинд ээлтэй, олон наст ногоон тэжээлийг тарималжуулан нутагшуулах замаар тэжээл үйлдвэрлэлийг нэмжэгдүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулахад оршино.
Төслийн хүрээнд тавьсан зорилт
-
Улаанбаатар хот орчмын бэлчээрийг хүний оролцоотой нөхөн сэргээх, бэлчээрийн талхагдлыг багасгах, цөлжилтийг бууруулах
-
Австри улсын бэлчээрийн талбайг хагалахгүй, хөрсний унаган төрхийг алдагдуулахгүйгээр үрлэж тарих шинэ технологийг нэвтрүүлэх.
-
N,P,K-бордоо болон малын өтөг бууц, шивхээр бордох , “Натро” тэжээлийн олон наст ургамлын үрийн холимог тариалах зэрэг шинэ инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, Нэгж талбайгаас авах хадлангийн гарцыг 2-3 дахин нэмэгдүүлэх
-
Дээрх технологиор тариалсан олон найрлагат, уурагжуулсан витаминт тэжээлийг вакумжуулан боох аргыг нэвтрүүлэх.
-
Нэг үнээнээс авах сүүний хэмжээ, чанар дээшилснээр эрүүл, экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын иргэдийг хангах
-
Монгол улсын цаг уур, хөрсөнд тохирсон шим тэжээлт олон наст үрийн холимогийг Австри Улсын үрийн холимогт тулгуурлан туршилт, судалгаа хийж гаргаж авах.